Энэ удаад блогийн маань нэгэн
уншигчийн хүсэлтээр та бүхэнд гэрэл зураг дарахад шаардагддаг камерны үндсэн горимыг өөрийнхөө ойлголтоор энгийн байдлаар танилцуулая гэж бодлоо.
Фотографи (Photography) буюу
гэрэл зураг гэдгийг энгийнээр гэрлээр урлах урлаг гэж ойлгож болно. Учир нь
таны камерны дурангаар нэвтрэн орж байгаа гэрлийг хальснаа буулгахын тулд та
өөрийн мэдрэмжээ ашиглаж камерныхаа үндсэн горимыг тохируулах шаардлагатай
болдог. Дурангаар орж ирж байгаа гэрлийн хэмжээг хэрхэн яаж тохируулснаас
шалтгаалж гэрэл зураг өөр өөр болдог. Мөн ямар зураг дарах гэж байгаагаас
шалтгаалж тохируулгаа өөр өөр янзаар таруулдаг.
Ерөнхийдөө гэрэл зургийн аппрат
нь дараах гурван горимоос бүрддэг гэж ойлгож болно. Үүнд : ISO (感光度—Гэрэл мэдрэх хэмжээ ), Aperture (光圈—Өрцний нээлт ), Shutter speed (快门—Хөшигний хурд ). Эдгээр
гурван горимыг хэрхэн яаж тохируулснаас шалтгаалж дурангаар орж ирэх гэрэлийн
хэмжээ янз янз байдаг. Доорх зургуудаас илүү ойлголжтой харагдах байх.
ISO нь камерны гэрэл мэдрэх чадварыг илэрхийлдэг хэмжээ юм. ISO хэмжээ нь 100-аас эхлээд 16000, 32000 гээд янз янз байдаг. ISO тоо буурах тусам мэдрэгчийн гэрэл мэдрэх чадвар багасдаг ба зураг дарах орчинд хангалттай гэрэлтэй үед бага ISO-г ашиглана. Харин эсэргээрээ гадаад орчинд гэрэл хангалттай бус байх үед ISO хэмжээг нэмэгдүүлдэг. Шөнийн зураг эсвэл харанхуй орчинд зураг дарах гэж байгаа бол ISO хэмжээгээ нэмэгдүүлэх шаардлагатай.
Shutter speed нь хөшигний хурд гэх ба ерөнхийдөө гэрэл зурагт хурд гэж нэрлэдэг. Хөшигний
хурд нь 1/16000 секундээс 30 секундын хугацаагаар тохируулж цаашлаад түүнээс дээш
хугацаагаар bulb горимд авч болдог. Доорх зурагнаас хөшигний хурдны ерөнхий зарчмыг ойлгох болно.
Aperture буюу өрцний
нээлт нь дуранд орж ирэх гэрлийн хэмжээг удирдах ба өөрөөр хэлбэл фокусын талбайг хэр их бага байхыг тодорхойлдог .Өрцний нээлтийн хэмжээг "F"-ээр тэмдэглэх ба F1-F64 гэх мэт тэмдэглэнэ. F тоо өсөх тусам өрцний нээлт багасах буюу түүгээр нэвтрэх гэрэл багасдаг. Ингэснээр зураг дахь фокуслагдах талбай ихэсдэг. F тоо багасах тусам өрцний нээлт томрох ба түүгээр нэвтрэх гэрэл их байна. Ингэснээр зураг дээр фокуслагдах талбай багасаж. Өөрөөр хэлбэл зөвхөн фокусласан хэсэг тод гарч, бусад хэсэг сарнилттай байна.
White Balance
Эдгээр гурван горимыг тохируулахаас гадна та камернийхаа White Balance (WB) -ийг тохируулах шаардлагатай. WB нь камерны цагаан өнгөний оновчтой хэмжээг тохируулдаг өөрөөр хэлбэл өнгөний дулааныг тохируулдаг. WB буюу өнгөний дулааныг келвиний нэгжээр хэмжих ба К үсгээр тэмдэглэдэг. К тоо өсөх тусам хүйтэн өнгө болох буюу хөх цэнхэр өнгөтэй болно.
К тоо буурах тусам дулаан өнгө болох ба улаан өнгөтэй болдог. Доорх зурагнаас илүү тодорхой ойлгогдох байх.
За ингээд камерний талаарх өөрийнхөө мэддэг багахан зүйлсээсээ та бүхэнтэй хуваалцлаа. Таны мэдлэгт бага ч атугай нэмэр болсон гэж итгэж байна. Ер нь миний бодлоор гэрэл зураг гэдэг тэр чигтээ л практик ажил. Сайн зураг дардаг болохын тулд олон ном уншаад хэрэггүй. Харин олон олон удаа зураг дар, олон олон янзаар оролдож үз гэж зөвлөмөөр байна. Ерөнхий ойлголттой болчихсон л бол цаг заваа аль болох практик зүйлдээ зарцуулаарай гэж захия. Мөн эдгээрээс гадна бусад зурагчдын дарсан зургуудтай байнга танилцаж ажиглаж байгаарай.
За ингээд төгсгөлд нь мэргэжлийн зурагчдын өгдөг зөвлөгөөнүүдээс заримыг нь дурдая:
-Өөрийнхөө мэдрэмжээ дага түүнийгээ гэрэл зураг болго.
-Гар тархи хоёроо зэрэг ажиллуул.
-Зураг дарах өөрийн гэсэн чиг хандлагыг бий болгож, түүгээрээ дагнаж зураг дар, тухайлбал дан хар цагаан гэрэл зураг, зөвхөн хүмүүсийн хөрөг зураггийг дарах гэх мэт.
За тэгээд найзуудаа санал сэтгэгдлээ хуваалцаарай. Баярлалаа!
Анараа :)








Маш их баярлалаа!
ReplyDeleteОрой камераа аваад дээвэр дээрээ гарсаан ;)
Amjilt^^ Bi durangaa irmegts sarnii zurag awaad blogtoo oruulnaa :)
Delete