Thursday, May 15, 2014

Сорхугтани Роман (номын сэтгэгдэл)


Тэртээ алсран өнгөрсөн он жилүүдийн нугачаанд ч суут хүмүүний алдар гавъяа бүдэгрэн замхаралгүй өнөөгийн бидний үе хүртэл дуурсан ирсэн нь түүх сударын ач гэлтэй.

Хэвлэгдэн гарсан тэр цагаас нь эхлэн заавал унших ёстой номнуудийнхаа жагсаалтад багтаагаад байсан нэгэн ном бол зохиолч Б.Сарантуяагийн бичсэн Сорхугтани Роман байсан билээ. Саяхны нэгэн өдөр энэхүү романыг унших завшаан тохиосон тул баяртай нь аргагүй номоо дэлгэн уншлаа. Монгол төрийн түүхэн гайхалтай он цагаар аялах боломж олгосон зохиолч бүсгүйд ч мөн талархан суулаа. Номын талаарх сэтгэгдэл гэхээр номон дээрх үйл явдлыг нуршхыг хүссэнгүй.

Уг номын хуудсыг нээн уншиж эхэлсэн мөчөөс эхлэн унших тусам улам татагдах бөгөөд бодож байснаасаа ч түргэн уншаад дуусгачихав. Энэ нь ч аргагүй биз. Зохиолч маань уг бүтээлээ элдэвийн уянгын халилгүй энгийн агаад бүлэг хэсэг хоорондыг урсангүй сайхан холбон бичсэнтэй холбоотой биз. Хэт хүнд үг хэллэггүй атлаа Монгол хүн бүрийн мэдвэл зохих ёс суртахууны сургааль энэ номонд бүрэн агууладгсан мэт санагдна.

Одоогоос 6 жилийн өмнө уншиж байсан Чингис хааны алтан аялгуун нууц хэмээх номноос Сорхугтани Бэхи хатны сургаалийг уншиж байх тэр үед, энэ хүн яагаад ийм холыг харсан ухаантай, далдыг хардаг мэт мэргэн үгстэй болохыг нь гайхан өөрөөсөө асууж билээ. Харин энэ асуултынхаа хариултыг Сорхугтани Романаас олж чадлаа гэж бодно. Тэрбээр далдыг хардаг хүн ч биш, идтэй шидтэй бөө удган ч биш харин эрдэм номонд төгс гэгээрсэн саруул ухаантай эх хүн байжээ.

Сорхугтани Бэхи хатны амьдрал сургааль өнөө цагт ч бидэнд ихийг ухааруулах аж. Энэхүү роман нь сэтгэл догдлуулж зүрх чичрүүлсэн зохиол бичлэг гэхээсээ илүүтэй уншиж тунгаан сэтгэлдээ цэнэх олон сайхан сургаалийг агуулсан бүтээл болж. Ялангуяа өнөөгийн бидэнд ирээдүйгээ харахын тулд өнгөрснөөсөө суралцах бэлэн жор болсон бүтээл гэж бодно.

Учир нь  хүний нийгэм хичнээн хөгжлөө гээд хүний ёсон хэзээд хэвээр байх тул түүхэн зохиол бүтээл гэдэг үргэлжид үнэ цэнэтэй байдаг. Тийм ч болохоор энэхүү зохиолыг Монгол хүн бүр уншиж тунгаагаасай гэж бодож байна.

Анараа.
 2014.05.15



Monday, May 12, 2014

#9 Scenery

Hello all!
The topic of task is "Scenery". Thus today I tried to show Taichung city's night scape. The view is from my dorm room balcony and including only some part of the city. My room locates in nicest corner of the building, gives me chances to take photos of city scape. Fortunately, today was a pretty windy day and there was no fog, so it's definitely the day for scenery :)

This photo challenged me by setting 3 basic modes (ISO, aperture and shutter speed) of the camera.
      
      Photo metadata: 
      Camera maker: Sony 
      Camera model: NEX-3N
      F-stop: f/5
      Exposure time: 1/8 sec
      ISO speed: ISO-12000

This photo still proofs that ISO is a most considerable factor. As for the night photo, of course it requires much higher ISO, but I'm still not satisfied this photo. Maybe its ISO is bit over the appropriate amount. So I should try again for taking better one.  

Anyways, If you have any suggestion for this photo please share me :) I always love to hear your friendly advice. Thank you!

Anaraa :)





Thursday, April 17, 2014

Гэрэл зургийн аппратны үндсэн горимын ерөнхий ойлголт

Энэ удаад блогийн маань нэгэн уншигчийн хүсэлтээр та бүхэнд гэрэл зураг дарахад шаардагддаг камерны  үндсэн горимыг өөрийнхөө ойлголтоор  энгийн байдлаар танилцуулая гэж бодлоо.  



Фотографи (Photography) буюу гэрэл зураг гэдгийг энгийнээр гэрлээр урлах урлаг гэж ойлгож болно. Учир нь таны камерны дурангаар нэвтрэн орж байгаа гэрлийг хальснаа буулгахын тулд та өөрийн мэдрэмжээ ашиглаж камерныхаа үндсэн горимыг тохируулах шаардлагатай болдог. Дурангаар орж ирж байгаа гэрлийн хэмжээг хэрхэн яаж тохируулснаас шалтгаалж гэрэл зураг өөр өөр болдог. Мөн ямар зураг дарах гэж байгаагаас шалтгаалж тохируулгаа өөр өөр янзаар таруулдаг.

Ерөнхийдөө гэрэл зургийн аппрат нь дараах гурван горимоос бүрддэг гэж ойлгож болно. Үүнд : ISO (感光度—Гэрэл мэдрэх хэмжээ ), Aperture (光圈—Өрцний нээлт ), Shutter speed (快门—Хөшигний хурд ). Эдгээр гурван горимыг хэрхэн яаж тохируулснаас шалтгаалж дурангаар орж ирэх гэрэлийн хэмжээ янз янз байдаг. Доорх зургуудаас илүү ойлголжтой харагдах байх.





ISO нь камерны гэрэл мэдрэх чадварыг илэрхийлдэг хэмжээ юм. ISO хэмжээ нь 100-аас эхлээд 16000, 32000 гээд янз янз байдаг.  ISO тоо буурах тусам мэдрэгчийн гэрэл мэдрэх чадвар багасдаг ба зураг дарах орчинд хангалттай гэрэлтэй үед бага ISO-г ашиглана. Харин эсэргээрээ гадаад орчинд гэрэл хангалттай бус байх үед ISO хэмжээг нэмэгдүүлдэг. Шөнийн зураг эсвэл харанхуй орчинд зураг дарах гэж байгаа бол ISO хэмжээгээ нэмэгдүүлэх шаардлагатай.




Shutter speed нь хөшигний хурд гэх ба ерөнхийдөө гэрэл зурагт хурд гэж нэрлэдэг. Хөшигний хурд нь 1/16000 секундээс 30 секундын  хугацаагаар тохируулж цаашлаад түүнээс дээш хугацаагаар bulb горимд авч болдог. Доорх зурагнаас хөшигний хурдны ерөнхий зарчмыг ойлгох болно.




Aperture буюу өрцний нээлт нь дуранд орж ирэх гэрлийн хэмжээг удирдах ба  өөрөөр хэлбэл фокусын талбайг хэр их бага байхыг тодорхойлдог .Өрцний нээлтийн хэмжээг "F"-ээр тэмдэглэх ба F1-F64 гэх мэт тэмдэглэнэ. F тоо өсөх тусам өрцний нээлт багасах буюу түүгээр нэвтрэх гэрэл багасдаг. Ингэснээр зураг дахь фокуслагдах талбай ихэсдэг. F тоо багасах тусам өрцний нээлт томрох ба түүгээр нэвтрэх гэрэл их байна. Ингэснээр зураг дээр фокуслагдах талбай багасаж. Өөрөөр хэлбэл зөвхөн фокусласан хэсэг тод гарч, бусад хэсэг сарнилттай байна. 



White Balance
Эдгээр гурван горимыг тохируулахаас гадна та камернийхаа White Balance (WB) -ийг тохируулах шаардлагатай. WB нь камерны цагаан өнгөний оновчтой хэмжээг тохируулдаг өөрөөр хэлбэл өнгөний дулааныг тохируулдаг. WB буюу өнгөний дулааныг келвиний нэгжээр хэмжих ба К үсгээр тэмдэглэдэг. К тоо өсөх тусам хүйтэн өнгө болох буюу хөх цэнхэр өнгөтэй болно. 
К тоо буурах тусам дулаан өнгө болох ба улаан өнгөтэй болдог. Доорх зурагнаас илүү тодорхой ойлгогдох байх.


За ингээд камерний талаарх өөрийнхөө мэддэг багахан зүйлсээсээ та бүхэнтэй хуваалцлаа. Таны мэдлэгт бага ч атугай нэмэр болсон гэж итгэж байна. Ер нь миний бодлоор гэрэл зураг гэдэг тэр чигтээ л практик ажил. Сайн зураг дардаг болохын тулд олон ном уншаад хэрэггүй. Харин олон олон удаа зураг дар, олон олон янзаар оролдож үз гэж зөвлөмөөр байна. Ерөнхий ойлголттой болчихсон л бол цаг заваа аль болох практик зүйлдээ зарцуулаарай гэж захия. Мөн эдгээрээс гадна бусад зурагчдын дарсан зургуудтай байнга танилцаж ажиглаж байгаарай. 
За ингээд төгсгөлд нь мэргэжлийн зурагчдын өгдөг зөвлөгөөнүүдээс заримыг нь дурдая:
-Өөрийнхөө мэдрэмжээ дага түүнийгээ гэрэл зураг болго.
-Гар тархи хоёроо зэрэг ажиллуул.
-Зураг дарах өөрийн гэсэн чиг хандлагыг бий болгож, түүгээрээ дагнаж зураг дар, тухайлбал дан хар цагаан гэрэл зураг, зөвхөн хүмүүсийн хөрөг зураггийг дарах гэх мэт. 

За тэгээд найзуудаа санал сэтгэгдлээ хуваалцаарай. Баярлалаа!

Анараа :)

Saturday, April 12, 2014

8# A smile

Hello all! It has almost been a month since I posted my last note.
So the photo topic of today is "A Smile".
As for my opinions about smile are: All people around the world smile in same language. However people think that the smile is a charge-less movement, but it always spreads around priceless positive energy. After this photo challenge, I knew other new thing about "Smile".

Since I started to prepare this topic, I have looked for the smile around me. Fortunately, I could see it every time and every where. Then I realized that the smile always exists in all around us. In other hands, the smile belongs to not only human. While it belongs with everything, even with unanimated things.

Thus I decided to take a photo which presents the smile of my cute stuff. The photo objects are small dolls, which are the characters of Walt Disney's "Frozen" animation. Recently this animation is becoming the HOT issue among the movie lovers. These small dolls are so cute and just smiling at me. I love this. Anyway, I just tried to let you realize that there are lots of thing around you always smile at you and gives you nice feeling. Just look careful!

If you look carefully, you will discover that the whole world smile at you :)

This time, the photo challenged me by how to set the light and focus during the small object's photo shooting. I just made little mistake on ISO(it was 3600), I think it's bit over the proper amount. I should have decreased it o_o.

Okay, let's see Anna&Elsa.









Thank you all!!!

Regards!
Anaraa :)

Thursday, March 27, 2014

Миний дайсны дайсан бол миний найз буюу авч байгаа мэдээлэлдээ болгоомжтой хандая!

Сүүлийн үед яагаад ч юм хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хоорондоо тарж бутарсан, дайдсан, нэгнийгээ эсэргүүцэж жагссан гэх мэдээллүүд их ажиглагдлаа.  Анзаараад байхад хоорондоо хагаралдаж тэмцэлдсэн нь эцэстээ өөрсдөө бусдын хоол болоод дуусаад ч байх шиг. Би сүртэй улс төр болон түүх судлаач эд нар биш л дээ. Бас лаг онолын эрдэмтэн ч биш. Зүгээр л энгийн нэгэн иргэн хүнийхээ үзэл бодлыг хуваалцая гэж бодлоо.

Бидний уншиж заалгасанаар Монгол үндэстэнг өөртөө нэгтгэх Манж Чин гүрний бодлого нь нэгдмэл улс үндэстнийг хооронд нь хагаралдуулж хүчийг нь тарамдуулсны эцэст эрхшээлдээ оруулах байсан. Тэд тэгж ч чадсан. Элдвийн хэргэм зэрэг, бэлэг сэлт зэргийг Монголын ноёдод албаар ялгавартай өгч хооронд нь барьцах сэтгэлээр хагаралдуулж, эцэст нь нэгдмэл үндэстэнг хоорондоо дайсан болгож хувиргасан. Үнэхээр гайхалтай арга байсан байна шүү. Дайсандаа дотроос нь дайсанг нь гаргаад, тэгээд тэрэнтэй нь найзлах. Найзалж авсан нэгтэйгээ хамт нөгөөдхөө хувааж идэх эсвэл булааж идэх. Ойлгомжтой миний дайсны дайсан бол миний найз гэдэг онол хэрэжсэн байна. Хэдэн зуун жилийн өмнө энэ хуулийг хэрэгжүүлэхэд ердөө бэлэг сэлт, хэргэм зэрэг ашиглагддаг байсан байх нь.


Харин өнөө үед энэ хуулийг хэрэгжүүлэх хамгийн гол арга зам бол МЭДЭЭЛЭЛ. Мэдээлэл гэхээр юуны ч тухай мэдээлэл байж болно. Гол нь тухайн нэгдмэл нэг бүлгийг хооронд нь хагаралдуулж дөнгөхүйц хэмжээний мэдээлэл байна. Үнэн худлаа нь ч бас хамаагүй. Миний хэлэх гэсэн гол санаа бол үнэн эсэхийг нь баттай нотлогдтол авсан мэдээлэлдээ хэт туульширж хандах хэрэггүй. Юу юугүй бие биерүүгээ чичирж дайраад ч хэрэггүй. Өөрөөр хэлбэл тархиа битгий угаалга гэж хэлэх гээд байна л даа. Авч буй мэдээлэл чинь хооронд нь алалцуулах зорилго бүхий байж ч болно.

Мэдээж альваад шүүмжтэй хандаж, харилцан зөвлөлдсөний үндсэн дээр зөв зүйтэй санаа оноо эсвэл урагштай алхам хийгддэг. Гэхдээ шүүмжлэлтэй хандаж байна гээд талцаад хагаралдаад бай гэсэн үг биш. Өнөөдөр эх орноо гэсэн сэтгэлгүй Монгол хүн гэж Монголд байхгүй байх. Харин үнэн худал нь мэдэгдэхгүй  мэдээлэлд үзэл бодлоо угаалгасан хүмүүс олон байна. Яагаад хүмүүсийн үзэл бодол угаагдаад байна гэхээр, ерөөсөө хүмүүс нь авч буй мэдээллээ наанатай цаанатай нь тунгаах ухамсар дутаад байна. Ийм эмзэг ухамсар бүхий хүмүүсийн тархийг угаах амархан, хооронд нь алалцуулах бүр ч хялбархан байх. Мэдээлэл бидэнд хэрэгтэй ч, хэрэггүй мэдээлэл биднийг сохолж байна. Бид харсан уншсан болгондоо туульширж намираад байвал бусдын өгөөш л болж байна гэсэн үг.

Эцэст нь, хүмүүсээ энэ мэдээлэлийн эрин зуунд хоёр найзыг байтугай бүхэл бүтэл улс ороныг дотор нь дайсан болгох амархан болжээ. Үнэхээр л та эх орон, тусгаар тогнол гэж сэтгэлээ чилээж суудаг бол авч байгаа мэдээлэлдээ хянамгай хандаж, дараачийн хийх үйлдэл чинь Монгол хүн Монгол хүнрүүгээ дайрах нөхцөл болж байна уу үгүй юу гэдгийг сайтар тунгаан бодоорой!

Бидэнд альвааг зөвөөр тунгаан шийдэх ухаан хэрэгтэй болхоос биш маргаан тэмцэл хэрэггүй.
Бидэнд эв нэгдэл хэрэгтэй болохоос биш доорх зурагнууд шиг үйл явдал хэрэггүй.











Миний дайсны дайсан бол миний найз.
                                ~Хятад ардын зүйр үг~



Анармаа.

















Saturday, March 22, 2014

7# B&W

Hello!!! I have missed my blog very much.... Several super busy days later, got chance to continue my blog.

So the topic of today's photo is B&W. Probably, most of people think that B&W is definitely a car brand, and the photo have be a logo of that car. However, this time I tried to take another B&W's photo by another way. I think B&W can express anything, such as first characters of two lovers, and symbolizes their forever love and etc. You will understand what I mean from my photo.

This time I made "B&W" with tree dropped flowers which grows in my school campus. I even don't what named this tree is. Anyways, its bloomed flowers were very beautiful and looking so useful in my eyes. So I decided to use these flowers for this topic.
Generally, by this photo I just tried to show the being creative and thinking different.
Now it's time to see the photo.



Every year this time, these trees bloom beautiful peach pink colored flowers.



Here is the B&W which is made by flower. After the photo shooting, I decided to give a slogan for this photo. It is "B&W always makes your way bright and colorful" hehe. 

Anyway, If you have any idea about this photo, you can share with us ;)




Saturday, March 8, 2014

6# Texture

Today's photo topic is Texture. Actually, firstly I didn't understand enough what exactly texture is. Lately, I searched it on google, and took several photos by my camera, then I could understand what exactly it is. After understood this topic, I found out and realized how mysterious and interesting it is. I think that this photo category has rich of ideas and let photographers be more creative. Moreover, it importantly requires us to change our view angle. 

As I seen, the texture photos make viewers to guess what this photo is and let them to imagine what it could be. Thus I really loved this imaginative category. Maybe, you also don't understand or know what texture photo is. If yes, please watch following photos. 
At last, I really glad that this kind of photo make us think more deeply and creative.       

This time I attached only one example which I took for this category.
Well, Guess!!! What is this??? What texture is it???

The answer is followed:
`
`
`
`
`
`
`
`
`
`
`
`
`
`
`
`
`
`
`
`
`
`
`
`
`
`
`
`
`
`
`
`
`
`
`
`
`
`
`
`
`
`
`
`

Yeah, as you could see, that was the texture of the desk lamp shade! 

If you also have practice of texture photo, please share your experience with us. 

Anaraa ;)